Нэвтрэх
8 800 100 87 88

Фиторайзийн Ёс зүйн комисс. Ерөнхий зүйл

Энэхүү зүйл Фиторайз Ёс зүйн комиссын бүтэц, зорилго ба эрх мэдлийг тодорхой тайлбарлана. 

1. ФИТОРАЙЗ ЁС ЗҮЙН КОМИССЫН БҮТЭЦ.

1.1.   Фиторайзийн Ёс зүйн комиссын бүтцэнд «Фитотрейд» ХХН-ийн удирдлагууд ба хэлтэс газруудын дарга нар багтдаг, албан тушаалаар захирлаас доошгүй.  Ёс зүйн комисс нь хуулийн этгээд, хэлтэс газар, удирдлага эсвэл хэлтэс биш болно. 
1.2.  Комиссын байнгын гишүүдийн тоо (санал асуулгад оролцох эрхтэй) - тав. Энэ бол Ерөнхий захирал эсвэл түүний орлогч, борлуулалтын хэлтэс газрын Захирал эсвэл түүний орлогч, Хүний нөөцийн удирдлагын Захирал эсвэл түүний орлогч, Эрх зүйн удирдлагын Захирал эсвэл түүний орлогч ба албан тушаалын дагуу Ёс зүйн комиссийн дарга болох Чанарын удирдлагын Захирал. Тодорхой нөхцөл байдал бүрийг шийдвэрлэхийн тулд лидерийн мэргэшилтэй Фиторайзийн зөвлөх ажилчид, «Фитотрейд» ХХН-ийн хэлтсийн дарга ба ажилчид, түнш байгууллагууд нарыг (санал асуулгад оролцох эрхгүй) урьж оролцуулж өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хуралдаж болно. 
1.3. Ёс зүйн комиссийн бүрэлдэхүүнийг Фиторайз Ерөнхийлөгч батлана. 
1.4. Ёс зүйн комиссийн үйл ажиллагааны тухай асуудлыг Ёс зүйн гишүүдийн нийтийн хурал дээр нээлттэй санал асуулга явуулж энгийн олонхийн саналаар шийдвэрлэгдэнэ. 
1.5.  Хурлын байнгын гишүүдийн тооноос талаас дээш тооны гишүүд оролцсон бол комиссийн гишүүдийн нийтийн хурал төгөлдөр эрхтэй болно.
1.6.  Ёс зүйн комиссын хуралдаан шаардлагын дагуу, гэхдээ хоёр сард нэг удаагаас ховор бус явагдана. 

2. ЁС ЗҮЙН КОМИССЫН ЗОРИЛГУУД.

2.1.  Ёс зүйн дүрэм, Бизнес эрхлэх журам ба Фиторайзийн бусад баримт актуудыг багтаасан Чанарын стандартыг Үйлчлүүлэгч, Зөвлөх ажилчид ба Ажилчдаар биелүүлэхийг хангах. 
2.2.  Фиторайз бизнестэй холбоотой асуудалд Зөвлөх ажилчид, Давуу эрхтэй үйлчлүүлэгч, Үйлчлүүлэгч ба Ажилчдын эрхийг хамгаалах. 
2.3.Зөвлөх ажилчид ба Давуу эрхтэй үйлчлүүлэгчдийн эрхийг тэдний багш нарын ёс зүйн бус зан явдлаас хамгаалах ба багш нарыг Зөвлөх ажилчид ба Давуу эрхтэй үйлчлүүлэгчдийн ёс зүйн бус зан явдлаас хамгаалахыг хангах. 
2.4.  Фиторайз бизнес ба дараах талуудын хооронд үүссэн маргаантай асуудлыг шийдвэрлэх:
  • Нэг бүтэц дотрын Зөвлөх ажилчид ба/эсвэл Давуу эрхтэй үйлчлүүлэгчид;
  • Хажуу бүтцүүдийн Зөвлөх ажилчид ба/эсвэл Давуу эрхтэй үйлчлүүлэгчид;
  • Зөвлөх ажилчид ба/эсвэл Давуу эрхтэй үйлчлүүлэгчид ба Фиторайзын ажилчид;


3. ЁС ЗҮЙН КОМИССЫН ЭРХ МЭДЭЛ.

3.1.  Комисс нь түүний үйл ажиллагаатай холбоотой асуудлын талаар шийдвэрийг бие дааж гаргана.  
3.2.  Комиссийн хянан шийдвэрлэлтийн зүйл болсон маргааны асуудлыг тохируулан шийдвэрлэх ба мэдээллийг тодруулах зорилгоор комисс нь Давуу эрхтэй үйлчлүүлэгч болсон Фиторайз бүтээгдэхүүний хэрэглэгч ба Давуу эрхтэй үйлчлүүлэгч болоогүй Фиторайз бүтээгдэхүүний хэрэглэгч нарыг хуралд урьж оролцуулах (өөрийн биеээр эсвэл зайнаас) эрхтэй. 
3.3. Комиссийн хянан шийдвэрлэлтийн зүйл болсон маргааны асуудлыг тохируулан шийдвэрлэх ба мэдээллийг тодруулах зорилгоор комисс нь Фиторайз Зөвлөх ажилчдыг хуралд урьж оролцуулах (өөрийн биеээр эсвэл зайнаас) эрхтэй.
3.4.  Комиссийн хянан шийдвэрлэлтийн зүйл болсон маргааны асуудлыг тохируулан шийдвэрлэх ба мэдээллийг тодруулах зорилгоор комисс нь Фиторайзийн ажилчдыг хуралд урьж оролцуулах (өөрийн биеээр эсвэл зайнаас) эрхтэй.
3.5.  Хэрвээ нөхцөл байдал Фиторайзийн Чанарын стандартыг зөрчсөнтэй холбоотой бол нөхцөл байдлыг тодруулан судлаж шийдвэр гаргахаас өмнө комисс Давуу эрхтэй үйлчлүүлэгчид бүтээгдэхүүний хөнгөлөлт үзүүлэхийг зогсоох эрхтэй. 
3.6.Хэрвээ нөхцөл байдал Фиторайзийн Чанарын стандартыг зөрчсөнтэй холбоотой бол нөхцөл байдлыг тодруулан судлаж шийдвэр гаргахаас өмнө комисс Зөвлөх ажилтанд төлбөр хийх ба/эсвэл шагнал төлөхийг зогсоох эрхтэй.   
3.7.  Чанарын стандарт зөрчсөнд буруутай нь тогтоогдсон тохиолдолд комисс нь Давуу эрхтэй үйлчлүүлэгчид дэг журмын шийтгэл ноогдуулах эрхтэй. Зөрчлийн хүнд байдлаас хамаарч байж болох шийтгэлүүд:  
  • Бүтээгдэхүүний хөнгөлөлтийг багасгах; 
  • Сурталчилгааны аянд оролцохоос хасах; 
  • Бүртгэлийн дугаарыг (дисконт картыг) түр зуур хаах; 
  • Бүртгэлийг хүчингүй болгох.
3.8.  Чанарын стандарт зөрчсөнд буруутай нь тогтоогдсон тохиолдолд комисс нь Зөвлөх ажилтанд дэг журмын шийтгэл ноогдуулах эрхтэй. Зөрчлийн хүнд байдлаас хамаарч байж болох шийтгэлүүд:  
  • Бүтээгдэхүүний буцах хөнгөлөлтийг багасгах; 
  • Тодорхой хугацааны бонус шагналыг хасах;
  • Тодорхой хугацааны аль нэг төрлийн бонусыг хасах;
  • Олгогдсон бонусыг түр зуур хаах;
  • Сурталчилгааны аян ба сурталчилгааны хөтөлбөрт оролцохоос хасах (аль нэгээс эсвэл бүгдээс);
  • ПК Зөвлөх ажилтан ба/эсвэл Зөвлөх ажилтныг бүтцээс гаргах;
  • Бүртгэлийн дугаарыг түр зуур хаах; 
  • Бүртгэлийг хүчингүй болгох.
3.9.  Комисс нь өөрийн үйлдэл ба эс үйлдэхүйгээр Фиторайзийн Чанарын стандартын зөрчлийг гаргасан Фиторайзийн ажилчдын хувьд дэг журмын шийтгэл ноогдуулах тухай зөвлөмжийг Фиторайзийн удирдлагад дамжуулах эрхтэй. 
3.10.  Комиссийн шийдвэр заавал биелүүлэгдэнэ. Комиссийн зөвлөмж нь Фиторайзийн удирдлагад хүний нөөцийн ба бусад удирдлагын шийдвэр гаргахад ноцтой үндэслэл болно. 

4. НЭР ТОМЪЁО. 

  • Давуу эрхтэй үйлчлүүлэгч (ПК) – хялбарчилсан бүртгэл хийсэн, хуримтлагдах хямдралийн эрхтэй (5, 10, 15%), Шагналын төлөвлөгөөнд оролцоогүй Фиторайзийн Үйлчлүүлэгч. 
  • Зөвлөх ажилтан (К) – стандарт бүртгэл хийсэн, тодорхой нөхцөл хангасан тохиолдолд буцах хямдралын эрхтэй (15%, 20%, 25%), Шагналын төлөвлөгөөнд оролцсон Фиторайзийн Үйлчлүүлэгч. 
  • Бүтцийн лидер – зөвлөгөөний системийн тусламжтайгаар зөвлөх ажилчид ба давуу эрхтэй үйлчлүүлэгчдийн бүтцийг зохион байгуулсан зөвлөх ажилтан. 
  • Багш – зөвлөгөөний системийн тусламжтайгаар зөвлөх ажилчид ба давуу эрхтэй үйлчлүүлэгчдийг урьж татсан зөвлөх ажилтан.
  • Фиторайзийн ажилчид – «Фитотрейд» ХХН-ийн ажилчид, түүнчлэн холбоотой ба түнш байгууллагууд ба арилжаа эрхлэгч нарын ажилчид. 

Мессежийн код

Нууц үгээ оруулна уу


Бүртгэлийг баталгаажуулах

Бүртгэлийг баталгаажуулах

Нэвтрэх

Нууц үг сэргээх

Нууц үг сэргээх амжилттай болсон

Захидал амжилттай илгээгдсэн

Бидэнд асуулттай хандана уу!

Эсрэг дуудлага

* тэмдэглэсэн талбаруудыг бөглөх шаардлагатай

"Дуудлага захиалах" товчийг дарсанаар та Хувийн мэдээлэл боловсруулах дүрмийг зөвшөөрнө

Амжилт!

Танд гүйцээгүй худалдан авалт байна

Танд гүйцээгүй худалдан авалт байна

Таны суурин газар

Бүтээгдэхүүний бэлэн байдал