Нэвтрэх
8 800 100 87 88

Хувийн мэдээлэл боловсруулалтын бодлого

1. ОРШИЛ
1.1 Энэхүү баримт нь «Фитотрейд» ХХН-ийн (цаашид – Компани) хувийн мэдээлэл боловсруулах тухай бодлогыг тодорхойлно. 
1.2 Энэхүү бодлого нь Оросын Холбооны Улсын хувийн мэдээллийн тухай хууль тогтоомжтой нийцэж боловсруулагдсан. 
1.3 Энэхүү Бодлогын үйлчилгээ нь автоматжуулах хэрэгсэл ашигласан ба ийм хэрэгсэл ашиглаагүй явагдсан хувийн мэдээллийн цуглуулалт, бичлэг, системчлэл, хуримтлал, хадгалалт, тодруулалт, татан авалт, ашиглалт, дамжуулалт (тархалт, хүлээлгэн өгөлт, нэвтрэлт), эзэнгүй болголт, түр хаалт, арилгалт ба устгалын бүх үйл ажиллагаанд тархана. 

2. ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ БОЛОВСРУУЛАХ ЗАРЧМУУД
Хувийн мэдээллийн боловсруулалт дараах зарчмуудын дагуу явагдана: 
1. Хувийн мэдээллийн боловсруулалт нь эрх зүйн ба шударга үндэслэлтэй явагдана;
2. Хувийн мэдээллийн боловсруулалт нь тодорхой, урьдчилан тодорхойлогдсон ба хуулийн дагуу зорилгод хүрэхээр хязгаарлагдана. Хувийн мэдээлэл цуглуулах зорилгод үл нийцсэн хувийн мэдээлэл боловсруулалт явагдах ёсгүй. 
3. Хоорондоо үл нийцсэн зорилготой явагдаж буй боловсруулалтад хамрагдсан хувийн мэдээллүүдийн өгөгдлийн баазыг нэгтгэж болохгүй. 
4. Зөвхөн боловсруулалтын зорилгод нийцсэн хувийн мэдээлэл боловсруулагдаж болно. 
5. Боловсруулагдаж буй хувийн мэдээллийн агуулга ба хэмжээ нь боловсруулалтын зарлагдсан зорилгод нийцнэ. Боловсруулагдаж буй хувийн мэдээлэл боловсруулалтын зарлагдсан зорилгын хувьд илүүдэл бус байна. 
6. Хувийн мэдээлэл боловсруулагдах үед хувий мэдээллийн нарийн нягт байдал ба хангалттай байдал хангагдана, шаардлагатай тохиолдолд борлуулалтын зарлагдсан зорилгод цаг хугацааны хувьд нийцсэн байдал хангагдана. 
7. Хэрвээ хувийн мэдээлэл хадгалах хугацаа нь холбооны хууль, тал, ашиг хүртэгч эсвэл итгэмжлэгчээр нь хувийн мэдээллийн субъект болсон гэрээгээр тодорхойлогдоогүй бол хувийн мэдээллийн хадгалалт нь хувийн мэдээллийн боловсруулалтын зорилгын шаардсан хугацаанаас удахгүйгээр хувийн мэдээллийн субъектийг тодорхойлох хэлбэрээр явагдана.  
8. Компани өөрийн үйл ажиллагаа явуулахдаа хувийн мэдээллийн субъект нь Компанитай харилцах үед нягт нарийн ба үнэн зөв мэдээлэл олгож Компанийн төлөөлөгч нарт хувийн мэдээлэл өөрчлөгдсөн тухай мэдэгдэнэ гэж үзнэ. 

3. ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН АШИГЛАЛТ
3.1 Компанид Компанийн Хамтрагч нар ба Интернет-дэлгүүрийн үйлчлүүлэгч нарын хувийн мэдээллийн боловсруулалт явагдана. Энэ төрлийн субъектуудын хувийн мэдээлэлд зориулж тэдний хувийн мэдээлэл боловсруулалтын зорилгууд тодорхойлогдсон. 
3.2. Компанийн албан ёсны сайт дээр (цаашид – Сайт) тавигдсан мэдээллийг ашиглах үед Сайтын техникийн хэрэгслүүд мэдээллийн хэрэглэгч бүрийн сүлжээний хаяг (IP) ба домен нэрийг автоматаар таниж тодорхойлдог. 
3.3. 3.2 заалтад заагдсан мэдээлэл ба Сайтийн интерактив үйлчилгээг ашигласан ба (эсвэл) Сайт дээр заагдсан хаягуудаар цахим захидал илгэсэн хүмүүсийн цахим хаягууд, мэдээллийн хэрэглэгч нар Сайтийн ямар хуудасд хандсан тухай мэдээлэл ба мэдээллийн хэрэглэгчдийн дамжууулсан бусад мэдээлэл (түүнчлэн хувийн шинж чанартай) Сайтийн программын ба техникийн хэрэгслийг ашиглаж дараах зорилгуудтай хадгалагддаг: 
• Сайтийн техникийн хэрэгсэлд хуримтлагдаж хадгалагддаг хэрэглэгчдийн тухай мэдээлэл зөвхөн Сайт дээр мэдээлэл тавих арга барилыг сайжруулах, хэрэглэгчдийн мэдээллийн үйлчилгээг сайжруулах, хамгийн их хандалттай хуудас ба интерактив үйлчилгээг тодорхойлох, Сайтийн үйлчлүүлэгчдийн хандалтын статистикийг хөтлөхөд ашиглагддаг. 
Түүнчлэн хувийн мэдээллийн субъектуудын хувийн мэдээлэл нь Сайт ашиглаж эсвэл Үйлчлүүлэгчдийн үйлчилгээний төвүүдээр дамжуулж бараа борлуулах ба бараа хүргэлт гэх мэт дараагийн үйлчилгээ үзүүлэз зорилгоор боловсруулагддаг. 
3.4 Компанид дараах төрлийн хувийн мэдээллийн боловсруулалт явагдана: 
• 3.3 заалтанд заагдсан мэдээлэл, түүнчлэн Сайтад нэвтрэх үед cookie-файл, flash cookie-файл ба веб- beacon гэх мэт төрөл бүрийн технологи ашиглаж хүртсэн хувийн мэдээлэл;
• Сайт дээр үйлчүүлэгчийн заасан бүртгэлийн мэдээлэл – овог нэр, утасны дугаар, хүргэлтийн хаяг, индекс, цахим шуудангийн хаяг.
3.5 3.3 заалтад заасан хязгаараас гадна хэрэглэгчийн тухай мэдээлэл аливаа нэг байдлаар ашиглагдаж эсвэл дэлгэгдэж болохгүй. Ийм мэдээлэлд нэвтрэх эрхийг зөвхөн 3.3 заалтад заасан ажил гүйцэтгэх тусгай эрх бүхий ба ийм мэдээллийн санаандгүй эсвэл санаатай дэлгэлт эсвэл зөвшөөрөлгүй ашиглалтын хариуцлагын тухай сануулга авсан этгээд нар эдлэнэ. 
3.6 3.2 заалтад заагдсан мэдээллийн хувьд үүсмэл шинж чанартай аливаа мэдээлэл цаашид ашиглагдах (тархагдах) үед зөвхөн ерөнхийлөн дүгнэсэн байдалтай, мэдээлэл хэрэглэгчийн тодорхой сүлжээний хаяг ба домен нэр заахгүй хэлбэртэй байна. 
3.7 Мэдээлэл хэрэглэгчдийн сүлжээний хаягаар аливаа цахим захидал тараан илгээлт, түүнчлэн Сайт дээр мэдээлэл хэрэглэгчдийн сүлжээний хаягны ба (эсвэл) тэдний интернет-хуудасны гиперхолбоос тавих нь зөвхөн хэрвээ ийм тараан илгээлт ба (эсвэл) тавилт нь зохих интерактив үйлчилгээ ашиглах журамд шууд заагдсан ба (эсвэл) мэдээлэл хэрэглэгч урьдчилан ийм тараан түгээлт авах зөвшөөрөл өгсөн тохиолдолд явагдаж болно. Сайтийн интерактив үйлчилгээ ба Сайтийн бусад мэдээллийн хэсгүүдийн ашиглалтад үл хамаарах мэдээллийн тухай хэрэглэгчтэй харилцан захидал бичилт явагдахгүй. 
 
4. ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ БОЛОВСРУУЛАХ НӨХЦЛҮҮД 
4.1 Хувийн мэдээлэл боловсруулалт нь «Хувийн мэдээллийн тухай» Холбооны хуульд заасан зарчмууд ба журмын дагуу явагдана. Дараах тохиолдлуудад хувийн мэдээлэл боловсруулалт явагдаж болно: 
1) хувийн мэдээлэл боловсруулалт нь хувийн мэдээллийн субъектийн түүний хувийн мэдээллийг боловсруулах зөвшөөрлийн дагуу явагдана;
2) хувийн мэдээлэл боловсруулалт нь Оросын Холбооны Улсын олон улсын гэрээ хэлэлцээрт заагдсан зорилгод хүрэхийн тулд, Оросын Холбооны Улсын хууль тогтоомжийн дагуу операторд ноогдсон ажил үүрэг, эрх ба үүргийг гүйцэтгэхийн тулд шаардлагатай;
3) хувийн мэдээлэл боловсруулалт нь хууль зүй тогтоох, шүүхийн акт, Оросын Холбооны Улсын гүйцэтгэх үйл ажиллагааны тухай хууль тогтоомжийн дагуу биелэгдэх ёстой бусад байгууллага ба албан тушаалтны акты биелүүлэхэд шаардлагатай;
4) хувийн мэдээлэл боловсруулалт нь хувийн мэдээллийн субъект аль нэг тал, ашиг хүртэгч эсвэл итгэмжлэгч болсон гэрээ гүйцэтгэхэд, түүнчлэн хувийн мэдээллийн субъектийн санаачлагын дагуу гэрээ байгуулах ба хувийн мэдээллийн субъект нь ашиг хүртэгч эсвэл итгэмжлэгч болох гэрээ тус тус байгуулахад шаардлагатай;
5) хувийн мэдээлэл боловсруулалт нь хэрвээ хувийн мэдээллийн субъектийн зөвшөөрлийг авах боломжгүй тохиолдолд хувийн мэдээллийн субъектийн амь нас, эрүүл мэнд эсвэл амин чухал ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай;
6) хувийн мэдээлэл боловсруулалт нь операторын эсвэл гуравдагч этгээд нарын эрх ба хуулийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэхэд, эсвэл хэрвээ үүний хажуугаар хувийн мэдээллийн субъектийн эрх чөлөө зөрчигдөөгүй бол нийгэмд тустай зорилгод хүрэхэд шаардлагатай;
7) хувийн мэдээлэл боловсруулалт нь хувийн мэдээллийн хатуу эзэнгүй болголттой нөхцөлд статистикийн ба судалгааны зорилгоор явагдана. Холбооны хэрэгслүүдийн тусламжтайгаар боломжит хэрэглэгчтэй шууд холбоо үүсгэх замаар зах зээл дээр бараа, ажил, үйлчилгээ сурталчилан дэлгэрүүлэх зорилгоор хувийн мэдээлэл боловсруулах нь үүнд хамаарахгүй;
8) хязгааргүй тооны этгээд нэвтрэх эрхийг хувийн мэдээллийн субъект өөрөө өгсөн (цаашид - хувийн мэдээллийн субъектээр нийтэд нээлттэй болсон хувийн мэдээлэл), эсвэл түүний хүсэлтийн дагуу олгогдсон хувийн мэдээлийн боловсруулалт явагдана;
9) холбооны хуулийн дагуу нийтлэгдэх эсвэл заавал дэлгэгдэх ёстой хувийн мэдээллийн боловсруулалт явагдана. 
4.2 Компани нь субъектуудын хувийн мэдээллийг хувийн мэдээллийн нийтэд нээлттэй эх үүсвэрт оруулж болно, тэгэхдээ Компани түүний хувийн мэдээллийг боловсруулах бичгэн зөвшөөрлийг субъектаас авна. 
4.3 Арьс өнгө, үндэс гарал, эрүүл мэндийн байдал гэх мэтийг хамарсан тусгай ангилалын хувийн мэдээллийг Компани боловсруулж болно, тэгэхдээ Компани түүний хувийн мэдээллийг боловсруулах бичгэн зөвшөөрлийг субъектаас авна.
4.4 Биометрийн хувийн мэдээлэл (түүнийг үндэслэж хувь хүнийг танин тодорхойлж болдог ба хувийн мэдээллийн субъектийг танин тодорхойлохын тулд операторын ашигладаг хүний физиологийн ба биологийн онцлогуудыг тодорхойлсон мэдээлэл) Компанид боловсруулагддаггүй. 
4.5 Компани хувийн мэдээллийн хил дамжсан дамжуулалтыг зөвхөн хувийн мэдээллийн субъектийн эрхийн зохих хамгаалалтыг хангах чадвартай гадаадын улс орнуудын нутаг дэвсгэрт явуулна. 
4.6 Хувийн мэдээллийн субъектийн хувьд эрх зүйн үр дагавар үүсгэх эсвэл аливаа нэгэг байдлаар түүний эрх ба хуулийн ашиг сонирхлыг хөндөх хувийн мэдээллийн зөвхөн автоматжуулсан боловсруулалтыг үндэслэж шийдвэр гаргах ажиллагаа явагдахгүй. 
4.7 Компанийн үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл авдаг байгаа нөхцөлд хувийн мэдээллийн субъектийн бичгэн хэлбэртэй зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээд нарт хувийн мэдээлэл дамжуулахын хорио байхгүй байна. 
4.8 Субъектаас түүний хувийн мэдээллийг боловсруулах бичгэн зөвшөөрөл авах шаардлагагүй тохиолдолд субъектийн зөвшөөрлийг хувийн мэдээллийн субъект эсвэл түүний төлөөлөгч зөвшөөрөл өгсөнийг баримтжуулах аливаа хэлбэрээр өгөж болно. 
4.9 Хэрвээ өөр зүйл холбооны хуульд заагдаагүй бол Компани хувийн мэдээллийн субъектийн зөвшөөрлийн дагуу түүнтэй байгуулсан гэрээг  (цаашид – операторын итгэмжлэл) үндэслэж хувийн мэдээлэл боловсруулалтыг өөр этгээдэд итгэмжлэн шилжүүлэх эрхтэй. Ингэхдээ Компани гэрээндээ Компанийн итгэмжлэлийн дагуу хувийн мэдээлэл боловсруулах этгээдийг Холбооны хууль тогтоомжид заасан хувийн мэдээлэл боловсруулах зарчмууд ба журмын мөрдөхийг хатуу шаардана. 
4.10 Хэрвээ Компани хувийн мэдээллийн боловсруулалтыг өөр этгээдэд итгэмжлэсэн тохиолдолд хувийн мэдээллийн субъектийн өмнө хүлээх энэ заасан этгээдийн үйлдийн хариуцлагыг Компани өөрөө хүлээнэ. Компанийн итгэмжлэлийн дагуу хувийн мэдээлэл боловсруулах этгээд Компанийн өмнө хариуцлага хүлээнэ. 
4.11 Хэрвээ өөр зүйл холбооны хуульж заагдаагүй бол хувийн мэдээллийн субъектийн зөвшөөрөлгүйгээр хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд дэлгэхгүй ба тараахгүй байх үүргийг Компани хүлээж хувийн мэдээлэлд нэвтрэх эрх хүртсэн этгээд нараас энэ үүргийг хүлээхийг шаардана. 

5. КОМПАНИЙН ҮҮРЭГ
«Хувийн мэдээллийн тухай» № 152-ФЗ Холбооны хуулийн шаардлагын дагуу Компани дараах үүргийг хүлээнэ: 
• Хувийн мэдээллийн субъектад түүний хүсэлтийн дагуу түүний хувийн мэдээллийн боловсруулалтад хамрах мэдээллийг олгох, эсвэл хуулийн үндсийн дагуу Холбооны хуулийн заалтыг заасан үндэслэл шалтгаан бүхий татгалзал олгох. 
• Хувийн мэдээллийн субъектийн шаардлагын дагуу хэрвээ хувийн мэдээлэл бүрэн бус, хуучирсан, нарийн нягт бус, хууль бусаар хүртсэн эсвэл боловсруулалтын зарлагдсан зорилгод шаардлагатай бус байгаа тохиолдолд боловсруулагдаж буй хувийн мэдээллийг тодруулах, түр хаах ба арилгах үүрэгтэй. 
• Хувийн мэдээллийн субъектийн хувийн мэдээлэл хүртэх тухай хүсэлтүүд, түүнчлэн энэ хүсэлтүүдийн дагуу хувийн мэдээлэл олгосон тухай баримтууд бүртгэгдэх хувийн мэдээллийн субъектуудын хандалтын Бүртгэлийн дэвтрийг хөтлөнө. 
• Хэрвээ хувийн мэдээлэл нь хувийн мэдээллийн субъектаас биш өөр арга замаар хүртэгдсэн тохиолдолд хувийн мэдээллийн субъектад хувийн мэдээллийн боловсруулалтын тухай мэдэгдэнэ. Дараах тохиолдолд энэ журам мөрдөгдөхгүй: 
1. Хувийн мэдээллийн субъектад түүний хувийн мэдээлэл боловсруулагдаж байгааг зохих оператор мэдэгдсэн;
2. Хувийн мэдээллийг Компани холбооны хуулийг үндэслэж эсвэл хувийн мэдээллийн субъект аль нэг тал, ашиг хүртэгч эсвэл итгэмжлэгч болсон гэрээ гүйцэтгэхтэй холбоотой хүртсэн;
3. Хувийн мэдээллийг хувийн мэдээллийн субъект олон нийтэд нээлттэй болгосон эсвэл мэдээллийг олон нийтийн эх үүсвэрээс хүртсэн;
4. Компани хувийн мэдээллийн боловсруулалтыг статистикийн эсвэл бусад судалгааны зорилгын дагуу, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд зориулж эсвэл шинжлэх ухааны, уран зохиолын эсвэл бусад уран бүтээлийн үйл ажиллагаанд зориулж явуулж байгаа, хэрвээ ингэхэд хувийн мэдээллийн субъектийн эрх ба хуулийн ашиг сонирхол зөрчигдөхгүй байгаа бол;
5. Хувийн мэдээлэл боловсруулах тухай мэдэгдэлд агуулагдсан мэдээллийг хувийн мэдээллийн субъектад олгох нь гуравдагч этгээдийн эрх ба хуулийн ашиг сонирхлыг зөрчихөд. 
• Хэрвээ өөр зүйл хувийн мэдээллийн субъект аль нэг тал, ашиг хүртэгч эсвэл итгэмжлэгч болсон гэрээнд, Компани ба хувийн мэдээллийн субъект хооронд байгуулсан бусад гэрээнд заагдаагүй бол, эсвэл хэрвээ Компани нь «Хувийн мэдээллийн тухай» №152-ФЗ ба бусад холбооны хуулийг үндэслэн хувийн мэдээллийн субъектийн зөвшөөрөлгүй хувийн мэдээлэл боловсруулах эрхгүй бол хувийн мэдээлэл боловсруулалтын зорилгод хүрсэн тохиолдолд хувийн мэдээлэл боловсруулалтыг нэн даруй зогсоож хувийн мэдээлэл боловсруулалтын зорилгод хүрсэн өдрөөс хойш гуч хоногоос хэтрэхгүй хугацаанд зохих хувийн мэдээллийг устгана. 
• Хэрвээ өөр зүйл Компани ба хувийн мэдээллийн субъект  нарын хооронд байгуулсан гэрээнд заагдаагүй бол өөрийн хувийн мэдээллийг боловсруулахыг зөвшөөрсөн зөвшөөрлийг хувийн мэдээллийн субъект буцааж татсан тохиолдолд хувийн мэдээллийн боловсруулалтыг зогсоож энэхүү буцаан таталтыг ирсэн өдрөөс хойш гуч хоногоос хэтрэхгүй хугацаанд хувийн мэдээллийг устгана. Хувийн мэдээллийн устгалын тухай Компани хувийн мэдээллийн субъектад мэдэгдэх үүрэгтэй. 
• Зах зээл дээр бараа, ажил, үйлчилгээг сурталчлан дэлгэрүүлэх зорилготой хувийн мэдээлэл боловсруулалтыг зогсоох тухай субъектаас хүсэлт ирсэн тохиолдолд хувийн мэдээллийн боловсруулалтыг нэн даруй зогсооно. 
• Холбооны хуульд заасан тохиолдолд хувийн мэдээллийн боловсруулалтыг зөвхөн хувийн мэдээллийн субъектийн бичгэн зөвшөөрлийн дагуу явуулна. 
• Хэрвээ Холбооны хуулийн дагуу хувийн мэдээлэл олголт нь заавал биелүүлэх чанартай бол хувийн мэдээллийн субъектад хувийн мэдээлэл олгохоос татгалзсаны эрх зүйн үр дагаварын тухай тайлбар хийнэ. 
• Зохих хувийн мэдээллийн субъектад хандах бүх өөрчлөлтүүдийн тухай хувийн мэдээллийн субъект ба түүний төлөөлөгчид мэдэгдэнэ. 

6. ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ БОЛОВСРУУЛАХ ҮЕД ТҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АРГА ХЭМЖЭЭ 
6.1 Хувийн мэдээллийг боловсруулах үед Компани хувийн мэдээллийг хууль бус ба санаандгүй нэвтрэлт, устгал, хувийн мэдээллийн өөрчлөлт, түр хаалт, хуулбар, олголт, тархалт, түүнчлэн хувийн мэдээлэлд хандах бусад хууль бус үйлдлээс хамгаалах шаардлага бүхий эрх зүйн, зохион байгуулалтын ба техникийн арга хэмжээ авна. 
6.2 Дараах арга хэмжээгээр хувийн мэдээллийн аюулгүй байдал хангагдана:
• хувийн мэдээлэл боловсруулах үед хувийн мэдээллийн системд тэдний аюулгүй байдлын аюул заналыг тодорхойлно;
• Оросын Холбооны Улсын Засгийн Газрын тогтоосон хувийн мэдээллийн хамгаалалтын түвшнүүдийн хангадаг хувийн мэдээллийн хамгаалалтын шаардлагуудыг биелүүлэхэд шаардлагатай хувийн мэдээллийг хувийн мэдээллийн системд боловсруулах үед түүний аюулгүй байдлыг хангах зохион байгуулалтын ба техникийн арга хэмжээ авна;
• тогтоосон журмын дагуу нийцэлтийн үнэлгээнд орсон мэдээлэл хамгаалалтын хэрэгслүүдийг ашиглана;
• хувийн мэдээллийн системийг ашиглалтанд орохоос өмнө хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор авсан арга хэмжээний үр ашигтай байдлыг үнэлнэ;
• хувийн мэдээллийн машин тээгч нарын бүртгэл тооцоо хийгдэнэ;
• хувийн мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтэрсэн явдлыг илрүүлж арга хэмжээ авна;
• зөвшөөрөлгүй нэвтэрсэний үр дүнд өөрчлөгдсөн эсвэл устгагдсан хувийн мэдээллийг нөхөн сэргээнэ;
• хувийн мэдээллийн системд боловсруулагдаж буй хувийн мэдээлэлд нэвтрэх журам тогтооно, түүнчлэн хувийн мэдээллийн системд хувийн мэдээлэлтэй үйлдэгдэх бүх үйлдлүүдийн бүртгэл тооцоог хангана;
• хувийн мэдээллийн системийн хамгаалалтын түвшин ба хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилготой хэрэгжих арга хэмжээг хянана.
• Оросын Холбооны Улсын хувийн мэдээллийн тухай хууль тогтоомжийн заалтууд зөрчигдсөн тохиолдолд хувийн мэдээллийн субъектад учрах хохирол, заагдсан хохирол ба Оросын Холбооны Улсын хувийн мэдээллийн тухай хууль тогтоомжийг хангахад чиглэгдсэн арга хэмжээний харьцаа нарыг үнэлнэ. 

Мессежийн код

Нууц үгээ оруулна уу


Бүртгэлийг баталгаажуулах

Бүртгэлийг баталгаажуулах

Нэвтрэх

Нууц үг сэргээх

Нууц үг сэргээх амжилттай болсон

Захидал амжилттай илгээгдсэн

Бидэнд асуулттай хандана уу!

Эсрэг дуудлага

* тэмдэглэсэн талбаруудыг бөглөх шаардлагатай

"Дуудлага захиалах" товчийг дарсанаар та Хувийн мэдээлэл боловсруулах дүрмийг зөвшөөрнө

Амжилт!

Танд гүйцээгүй худалдан авалт байна

Танд гүйцээгүй худалдан авалт байна

Таны суурин газар

Бүтээгдэхүүний бэлэн байдал